跳转到主要内容
Kunz School · K–12 Trilingual
3-12 年级

Англи хэлний хөтөлбөр

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Pearson боловсролын стандарт, арга зүйд суурилсан хөтөлбөр. IELTS-ийн дундаж оноо 6.5, дээд оноо 8.5.

Англи хэлний хөтөлбөр

Англи хэлний хөтөлбөр

Манай сургууль сурагчдад олон улсын түвшний чанартай боловсрол олгох зорилгын хүрээнд англи хэлний сургалтын хөтөлбөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Pearson боловсролын тогтолцооны үзэл баримтлал, стандарт, арга зүйд суурилан боловсруулж хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийг боловсролын салбарт олон жилийн туршлагатай зөвлөх багш С.Төмөрбатын удирдлага дор сургуулийн багш, мэргэжилтнүүд хамтран Монгол сурагчдын нас, сэтгэхүйн онцлог, үндэсний боловсролын хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан. Ингэснээр олон улсын шилдэг туршлага болон үндэсний боловсролын хэрэгцээг хослуулсан цогц сургалтын орчин бүрдүүлж байна.

Манай англи хэлний хөтөлбөр нь зөвхөн хэлний мэдлэг эзэмшүүлэхээс гадна сурагчдын:

  • Сонсох, ярих, унших, бичих чадварыг жигд хөгжүүлэх;
  • Шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх;
  • Судалгаа хийх, мэдээлэл боловсруулах чадварыг нэмэгдүүлэх;
  • Олон улсын орчинд суралцах, ажиллах суурь ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Сургалтын явцад олон улсын жишигт нийцсэн үнэлгээ, орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн, идэвхтэй суралцах арга зүйг ашигласнаар сурагчид англи хэлийг бодит амьдралд хэрэглэх чадвараа тасралтгүй хөгжүүлдэг.

IELTS-ийн дундаж оноо 6.5, дээд оноо 8.5 — энэ нь Pearson-д суурилсан манай англи хэлний хөтөлбөрийн чанар, үр дүнг илтгэх бодит үзүүлэлт юм. Сурагчид олон улсын түвшний хэлний чадвар эзэмшиж, дэлхийн их, дээд сургуулиудад өрсөлдөхүйц бэлтгэлтэй төгсдөг.

Бид сурагч бүрийг дэлхийн иргэн болж төлөвшихөд нь дэмжин, ирээдүйн боловсрол болон мэргэжлийн амжилтын бат бөх суурийг тавихыг зорин ажиллаж байна.