Агуулга руу алгасах
Kunz School · K–12 Trilingual

Күнз сургуульд элсэх

Элсэлтийн бүртгэлийг 4 алхамтай маягтаар бөглөнө үү. Илгээсний дараа таны имэйлд бүртгэлийн дугаар бүхий баталгаажуулах захиа очно.

Күнз сургуульд элсэх

Chapter

Ерөнхий мэдээлэл

Күнз сургуулийн 2-12-р ангийн элсэлт явагдаж байна. Хятад хэлний суурьтай болон суурьгүй сурагчид элсэх боломжтой. Манай сургууль Хятад хэлний стандарт К12 хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 1-р ангиас Хятад хэл, 3-р ангиас IELTS бэлтгэл хөтөлбөрийн дагуу англи хэл орж эхэлдэг.

Хичээлийн цаг ба үйлчилгээ

Хичээлийн цаг
Өглөө 07:30
1–2-р анги
14:15
3–5-р анги
15:00
6–9-р анги
15:45
10–12-р анги
16:30
Тээвэр
Улаанбаатар хотын бүх чиглэлд автобус үйлчилгээ үзүүлж байна.
Хоол
Өглөөний цай, үдийн иж бүрдэл хоолтой.

Элсэлтийн шалгалтын бүтэц

1–5-р анги (Бага сургууль)

Шалгалтын хичээлүүд

  • Математик
  • Монгол хэл

6–12-р анги (Дунд ба ахлах сургууль)

Шалгалтын хичээлүүд

  • Математик
  • Монгол хэл
  • Англи хэл

Хэрэв сурагч хятад хэлний суурьтай бол нэмэлтээр хятад хэлний шалгалт авна.

Шалгалт нь хичээл тус бүр 40 минут үргэлжилнэ.