Күнз сургуулийн сурагчид БНХАУ-ын Далянь хотод байрлах Dalian Maple Leaf International School-д олон улсын орчинд суралцаж, эрдэм мэдлэг, хэлний чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ бие даах чадвар, дэлхий дахиныг танин мэдэх хүрээгээ тэлж байна.
Тус зуны сургалтын хөтөлбөрийн хүрээнд сурагчид хятад болон канад багш нарын удирдлага дор эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, хятад болон англи хэлний мэдлэг, харилцааны ур чадвараа ахиулж байгаа юм. Олон улсын боловсролын орчинд суралцах нь тэдэнд сурсан хэлээ бодит нөхцөлд ашиглах, өөр өөр соёл, үзэл бодолтой хүмүүстэй харилцах, шинэ найз нөхөдтэй болох, бие даан суралцаж хөгжих үнэт боломжийг олгож байна.
Мөн хичээлийн дараах болон амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж буй аялал, танин мэдэхүйн хөтөлбөрөөр дамжуулан сурагчид Далянь хотын байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын дурсгалт газруудтай танилцаж, Хятад улсын өв соёл, өдөр тутмын амьдралын хэв маягийг бодитоор мэдэрч байна.
Энэхүү зуны сургалт нь сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэхээс гадна бие даах, багаар ажиллах, харилцааны чадварыг хөгжүүлж, олон улсын орчинд суралцах туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой юм.
