Күнз сургуулийн түүхэн дэх анхны 12 дугаар ангийн төгсөгчид маань гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад элсэн суралцах эрх авч, өндөр хэмжээний тэтгэлэг хүртсэн бахдам амжилтаар төгсөлтийн босгоо алхаж байна.
Энэ нь сурагчдын олон жилийн хөдөлмөр, багш нарын хичээл зүтгэл, эцэг эхийн дэмжлэг төдийгүй Күнз сургуулийн чанартай боловсрол, олон улсын чиг баримжаатай сургалтын үр дүнг илтгэж буй томоохон амжилт юм.
Күнз сургуулийн 2026 оны төгсөгч 22 сурагч Монгол Улс, БНХАУ, Австрали, Англи улсад үргэлжлүүлэн суралцахаар боллоо. БНХАУ-д суралцах 16 төгсөгчийн 14 нь буюу 87.5 хувь нь тэтгэлэг хүртсэн амжилттай байна.
БНХАУ-д суралцах төгсөгчдийн 14 нь тэтгэлэгтэй, хоёр нь хувийн зардлаар суралцахаар боллоо. Тэтгэлэг хүртсэн сурагчдыг төрлөөр нь танилцуулбал:
| Тэтгэлгийн төрөл | Сурагчдын нэр | Тоо |
|---|---|---|
| БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг | Оюундарь, Нарансолонго, Тэнгис, Мөнхтүвшин | 4 |
| Дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг | Алтан-Од, Гантөмөр, Энгүүн, Нандиа | 4 |
| Мужийн бүтэн тэтгэлэг | Чингүүн, Эрдэнэзаяа | 2 |
| Хэлний бэлтгэлийн тэтгэлэг | Сэргэлэн, Эгшиглэн, Марал | 3 |
| Жил бүрийн 25,000 юанийн хэсэгчилсэн тэтгэлэг | Отгонбаатар | 1 |
| Нийт | 14 |
Ирээдүй рүү тэмүүлсэн анхны төгсөгчид
Күнз сургуулийн анхны төгсөгчид ийнхүү дэлхийн боловсролын томоохон төвүүдийн нэг болох БНХАУ-ын шилдэг их сургуулиудад элсэн суралцах эрх авч, тэтгэлэг хүртсэн нь манай сургуулийн сургалтын чанар, сурагч төвтэй хөгжлийн бодлого бодит үр дүнгээ өгч буйн тод илрэл юм.
Бид төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрийн их амжилтыг хүсэн ерөөж, эх орон, дэлхийд үнэлэгдэх мэдлэг чадвартай мэргэжилтэн болж төлөвшихөд нь амжилт хүсье.
Күнз сургууль – Дэлхийн өрсөлдөх хүмүүнийг бид бэлтгэнэ.
