Агуулга руу алгасах
Kunz School · K–12 Trilingual
1-р ангиас 12-р анги

Хятад хэлний хөтөлбөр

3 заах аргын нэгдэл, 21 багштай. Maple Leaf групптэй хамтарсан K12 Стандарт, HSK Standard Course болон CSCA элсэлтийн бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Хятад хэлний хөтөлбөр

Күнз сургуулийн хятад хэлний сургалтын талаар

Күнз сургууль нь 2025–2026 оны хичээлийн жилд хятад хэлний сургалтын үйл ажиллагаагаа 3 заах аргын нэгдэл, 21 багшийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулж байна. Үүнд 6 монгол багш, 15 хятад багш болон сургалтын менежер хамтран ажиллаж байгаа бөгөөд сурагчдад олон улсын жишигт нийцсэн чанартай боловсрол олгоход онцгойлон анхаарч байна.

Түүнчлэн энэ оноос эхлэн БНХАУ-ын Maple Leaf боловсролын групптэй хамтран «K12 Стандарт хятад хэлний хөтөлбөр»-ийг хэрэгжүүлж эхэлсэн нь хятад хэлний сургалтын чанар, агуулгыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.

K12 Стандарт хятад хэлний хөтөлбөр

K12 Стандарт хятад хэлний хөтөлбөр нь олон улсын сурагчдад зориулсан, хятад хэлний мэдлэгийг шат дараатай эзэмшүүлэхийн зэрэгцээ Хятадын болон дэлхийн олон соёлын ойлголтыг хамтад нь хөгжүүлэх зорилготой орчин үеийн цогц сургалтын систем юм. Энэхүү хөтөлбөр нь «Хятад хэл суръя – Хятадыг ойлгоё – Дэлхийтэй холбогдъё» гэсэн үндсэн үзэл баримтлалд тулгуурлан боловсруулагдсан.

Хөтөлбөрийн гол онцлог нь:

  • олон улсын K–12 түвшний сурагчдад зориулагдсан,
  • хятад хэл нь төрөлх хэл биш сурагчдын онцлогт нийцүүлэн боловсруулагдсан,
  • 20 гаруй жилийн сургалтын туршлагад суурилсан,
  • олон улсын хятад хэлний түвшин тогтоох стандарттай уялдсан,
  • Бээжингийн Хэл Соёлын Их Сургуулийн хэвлэлээр хэвлэгдсэн зэрэг давуу талтай.

Мөн уг хөтөлбөр нь 5 шат, 9 түвшинтэй бүтэцтэй бөгөөд сурагчдын хэлний чадварыг шат дараатайгаар хөгжүүлдэг. Түвшин бүр нь HSK болон YCT олон улсын шалгалтын шаардлагатай уялдсан байдаг.

Сургалтын гол зорилго нь сурагчдад унших, бичих, ярих, сонсох, орчуулах зэрэг хэлний үндсэн чадваруудыг эзэмшүүлэхээс гадна Хятадын уламжлалт болон орчин үеийн соёлыг ойлгон судлах, өөрийн орны соёлтой харьцуулан танин мэдэх боломжийг олгоход оршино.

Багшийн хөгжил ба чанарын үнэлгээ

K12 Стандарт хятад хэлний хөтөлбөр нь багшийн хөгжлийн цогц тогтолцоо болон олон талт үнэлгээний системтэйгээрээ онцлог юм. Күнз сургуулийн багш нар 2025 оны 8 сар, 2026 оны 1 болон 3 дугаар саруудад үе шаттай мэргэжлийн сургалтад хамрагдсан. Үүнд:

  • ерөнхий суурь сургалт,
  • практикт суурилсан заах аргын сургалт,
  • заах аргын нэгдэл тус бүрт зориулсан мэргэшүүлэх сургалт багтсан.

Үүнээс гадна K12 Стандарт хятад хэлний хөтөлбөрийн мэргэжилтнүүд сургууль дээр ажиллан:

  • хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх,
  • төлөвлөгөөт хичээлүүдэд ажиглалт хийх,
  • багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх,
  • хамтарсан хичээлийн төлөвлөгөө боловсруулах,
  • багш, сурагч, эцэг эхийн сэтгэл ханамжийн судалгаа авах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

HSK Standard Course хөтөлбөр

Күнз сургууль нь 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн 8–12-р ангийн сурагчдад зориулан «HSK Standard Course» хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хөтөлбөр нь HSK 1–6 түвшний бүтэцтэй бүрэн нийцсэн бөгөөд сурагчдыг олон улсын түвшин тогтоох шалгалтад системтэй бэлтгэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр сурагчид хятад хэлний албан ёсны сертификат авах, гадаадын их, дээд сургуульд элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, цаашдын боловсрол болон мэргэжлийн боломжоо өргөжүүлэх нөхцөл бүрдэх юм.

HSK Standard Course нь 8–12-р ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон агуулгатай бөгөөд өдөр тутмын харилцаа, сургууль, нийгэм, соёл, орчин үеийн амьдралтай холбоотой сэдвүүдийг багтаадаг.

Мөн дүрмийн тайлбар, үгийн сан, сонсгол, харилцан яриа, дасгал ажлуудыг бодит хэрэглээтэй уялдуулан заадаг нь сурагчдын хэлний чадварыг жигд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Орчин үеийн сургалтын хэрэгцээнд нийцүүлэн аудио материал, видео хичээл, интерактив дасгал, онлайн тест, багийн ажил, харилцан ярианы даалгавар зэрэг олон төрлийн сургалтын эх хэрэглэгдэхүүнийг ашигладаг бөгөөд энэ нь сурагчдын идэвх оролцоо, суралцах сонирхлыг нэмэгдүүлдэг.

Түүнчлэн энэхүү хөтөлбөр нь Хятадын уламжлалт болон орчин үеийн соёл, ёс заншил, боловсрол, хоолны соёл, баяр ёслол, нийгмийн харилцааны талаарх өргөн хүрээний мэдлэгийг хэлний сургалттай уялдуулан олгодог онцлогтой.

CSCA хөтөлбөр

Күнз сургууль ахлах ангийн сурагчдад зориулан CSCA буюу БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын түвшний элсэлтийн шалгалтын бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

CSCA (Chinese Scholastic Assessment) нь БНХАУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулсан стандартчилсан шалгалт юм. Энэхүү шалгалтыг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн зөвлөлөөс зохион байгуулдаг.

Шалгалт нь:

  • хүмүүнлэгийн чиглэлийн хятад хэл,
  • байгалийн ухааны чиглэлийн хятад хэл,
  • математик,
  • физик,
  • химийн хичээлүүдээс бүрддэг.

2026 оноос эхлэн CSCA шалгалт жил бүр тогтмол 5 удаа зохион байгуулагдах бөгөөд 1, 3, 4, 6, 12 дугаар сард явагдана.

Күнз сургуулийн анхны төгсөгчид энэхүү шалгалтад амжилттай оролцож, зорилтот оноондоо хүрсэн нь бидний хувьд бахархалтай амжилт болоод байна.

Цаашдын зорилго

Манай сургууль 2026–2027 оны хичээлийн жилээс:

  • 1–7-р ангид K12 Стандарт хятад хэлний хөтөлбөр,
  • 8–12-р ангид HSK Standard Course,
  • Ахлах ангид CSCA хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр хөтөлбөрүүд нь сурагчдын хэлний мэдлэгийг хөгжүүлэхээс гадна соёл хоорондын ойлголт, олон улсын түвшний өрсөлдөх чадвар, дэлхийн иргэний боловсролыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.