Агуулга руу алгасах
Kunz School · K–12 Trilingual
1-р ангиас 12-р анги

Ерөнхий эрдэмийн хөтөлбөр

Монгол Улсын Үндэсний (Цөм) хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж, Хятад, Англи хэлний хөтөлбөртэй хослуулан явуулдаг.

Ерөнхий эрдэмийн хөтөлбөр

Манай сургалтын үндэс: Үндэсний хөтөлбөр

Күнз сургууль нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй Үндэсний хөтөлбөр (Цөм хөтөлбөр)-ийг бүрэн хэрэгжүүлж, үүн дээр Хятад, Англи хэлний хөтөлбөрийг хослуулан явуулдаг. Энэ хослол нь манай сурагчдад үндэсний бат бөх суурь болон дэлхийд өрсөлдөх чадварыг хоёуланг нь олгож байна.

Монгол Улсын Боловсролын тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад суурь боловсрол эзэмшүүлэхээс гадна ирээдүйн амьдралд шаардлагатай мэдлэг, чадвар, зөв хандлага, үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэдэг.

Үндэсний хөтөлбөрийн зорилго

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сурагч бүрийг өөрийн онцлог, авьяас чадварт тулгуурлан хөгжүүлэх, бие даан суралцах чадвар эзэмшүүлэх, эх оронч үзэлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьдог.

Сургалтын агуулга

Сургалт нь дараах үндсэн чиглэлүүдийг хамарна:

  • Монгол хэл, уран зохиол
  • Математик
  • Англи хэл
  • Байгалийн ухаан
  • Нийгмийн ухаан
  • Түүх
  • Газарзүй
  • Иргэний боловсрол
  • Мэдээллийн технологи
  • Дүрслэх урлаг
  • Хөгжим
  • Биеийн тамир
  • Технологи
  • Сонгон болон дугуйлант хөтөлбөрүүд

Сургалтын онцлог

Чадамжид суурилсан сургалт

Сурагчид зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бүтээлчээр сэтгэх, харилцах зэрэг XXI зууны ур чадваруудыг хөгжүүлнэ.

Хүүхэд төвтэй арга зүй

Багш нар сурагч бүрийн суралцах онцлогийг харгалзан оролцоонд суурилсан, идэвхтэй сургалтын аргуудыг ашигладаг.

Үнэлгээний нэгдсэн тогтолцоо

Сурагчийн мэдлэг, чадвар, хандлагыг тасралтгүй үнэлж, ахиц дэвшлийг нь тогтмол хянаж, хөгжлийг дэмжин ажилладаг.

Тэгш хөгжлийг дэмжих орчин

Сургуулийн сургалт, хүмүүжил, сэтгэл зүйн үйлчилгээ, урлаг спортын үйл ажиллагаа нь сурагчийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийг цогцоор нь дэмждэг.